СОНСДОГ НОМ: 5000₮-с ДООШ ҮНИЙН ДҮНТЭЙ БҮТЭЭЛҮҮД

M+
2 min readApr 9, 2021

--

Монголд аудио номын зах зээл эрчимтэй өссөөр байна. Ажиглавал цаасан ном, цахим номоос илүүтэй сонсдог ном илүүд үзэх хүмүүийн тоо ч олширч. Аргагүй биз дээ, өнөөдрийн нийгмийн онцлогоос шалтгаалан тайван суугаар ном унших завтай хүмүүс ч ховор болж. Гэртээ харих замдаа, түгжрэлд суунгаа аудио ном сонсох шиг хялбар зүйл үгүй. Харамсалтай нь аудио ном нь өөрөө үнэ өртгийн хувьд өндөр бүтээгдэхүүн. Тиймдээ ч хүссэн ном бүрээ аудио хэлбэрээр худалдан авахад эдийн засаг, мөнгөний хувьд хүндрэлтэй байх тохиолдол элбэг. Тиймээс бид нийт хэрэглэгчиддээ зориулан хамгийн хямд үнээр борлуулагддаг аудио бүтээлүүдээсээ санал болгож байна. Та дараах 5 бүтээлийг 1 аудио номын дундаж үнэтэй тэнцэх үнийн дүнгээр авах боломжтой. Энд багтах сонсдог ном бүр маань 5000₮-өөс доош үнээр борлуулагддаг. Итгэхгүй байна уу? М+ үүнтэй адил хямд үнээр зарагддаг бүтээлүүд олон байгаа. Бүр үнэгүй аудио номууд ч байгаа шүү!

цуврал ном

Цэргээс халагдаж ирсэн залуу эр Цэвэг нэгдлийн адуучин агаад адуугаа оторлож яваад 16 настай Цэрмаатай танилцаж зохиолын үйл явдал эхлэнэ. Паанан аудио ном нь нийт 8 хэсгээс бүтэх цуврал юм.

аудио ном

Зохиолч Т.Бум-Эрдэнийн энэхүү өгүүллэгийн түүвэрт аж байдлын зураглал, уран сэтгэмж, өвөрмөц шийдэл бүхий сэдвийн хувьд өргөн хүрээтэй, шинэлэг бүтээлүүд орсон ба нийт 2 дэвтэртэй.

1-р дэвтэр

Хүүхэд залуучуудын хүмүүжилд сургамж болох, танин мэдэхүйд зориулан бүтээсэн энэхүү сургамжит өгүүллэгүүдийн цуглуулага нь нийт 7 номтой цуврал бүтээл.

өгүүллэгийн түүвэр

Энэхүү өгүүллэгийн түүвэрт уран сэтгэмж, сэтгэлийн анир, бодрол, аж байдлын зураглалыг уран нарийнаар сийлбэрлэсэн бүтээлүүд багтжээ.

аймшгийн зохиол

Шөнийн ээлжээр үйлдвэрт ажиллаж байсан залуучууд нэгэн нууцлаг газар доош орсон хаалга олох болно. Тэр хаалганы дор ер бусын хархнууд оршдог аж. Аймшгийн зохиолын хаан хэмээн алдаршсан Стивен Кингийн ээлжит бүтээл аудио хэлбэрээр М+ санд оржээ.

--

--

M+
M+

Written by M+

Цахим ном, аудио ном, подкастын цогц платформ M+

No responses yet